Thursday, December 28, 2006

Íèéñëýëèéí Мал эмнэлэгийн газар

Зорилго:

Нийслэлийн мал эмнэлгийн газрын нэг гол үүрэг зорилго бол урьд өмнөх олон жилийн ажлын амжилт, нийгмийн хөгжлийн төвшинтэй холбоотой бэрхшээл, алдаа дутагдалд бодитой дүгнэлт хийж, мал, амьтныг элдэв халдварт, паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх, эрүүл, мал амьтнаас эрүүл бүтээгдэхүүн бэлдэх, цэвэр орчин нөхцлийг бий болгох явдал юм.

Товч танилцуулга:

Нийслэлийн мал эмнэлгийн газар нь анх 1923 онд байгуулагдан шинжлэх ухааны анхны мал эмнэлэг болон үүсч хөгжсөн түүхтэй.Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн мал эмнэлгийн газар нь 22 орон тоотой мал эмнэлгийн үйлчилгээний, магадлан шинжилгээний лаборатори, санхүү, аж ахуйн гэсэн нэгж бүтэцтэй ажиллаж байна. Нийслэлийн мал эмнэлгийн газар нь Баянгол дүүргийн 2-р хороонд байрлаж байна.


Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Манай газар нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мал, амьтны халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх , мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээ оношлогоо, баталгаажуулалт хийх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм. Нийслэлийн 9 дүүрэг 3 тосгонд хувийн хэвшлийн 16 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж ажиллаж малтай иргэд, аж ахуйн нэгж байгууллагад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс гадна хүнс, түүхий эдийн зах болон мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын дэргэд мал эмнэлэг, ариун цэврийн 20 гаруй лаборатори ажиллаж байна. Нийслэлийн мал эмнэлгийн газар нь Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн газраас мэргэжлийн удирдлагын чиглэл авч Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, жил, жилийн нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэй гэрээ байгуулан хэрэгжүүлж байна.



No comments: