Thursday, December 28, 2006

Малын гаралтай халдварт өвчний судалгаа

Зурган дээр дарж томруулан үзэж болно.

Хийж хэрэгжүүлсэн ажил:

Мал, амьтны халдварт , паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн хүрээнд нийцүүлэн Засгийн газраас батлаж гаргасан “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “ Үхэр, хонь, ямааны бруцеллёз өвчинтэй тэмцэх”, “Үхрийн арьсны гууртай тэмцэх” , “Малын зарим архаг халдварт өвчинтэй тэмцэх” зэрэг хөтөлбөр төслүүдийг 2001 оноос хэрэгжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд жилд дундажаар давхардсан тоогоор 400.0 гаруй мянган мал, амьтанд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх , 250 гаруй мянган мал, амьтныг паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн дээр 2001 онд гоц халдварт шүлхий өвчин гарч байсан болон гадаад дотоодын нөхцөл байдлаас хамааран сүүлийн жилүүдэд шүлхийн вакцинд нийт өвчлөмтгий малыг хамруулж байна. Гэвч архаг халдварт бруцеллёз болон дотрын халдварт хордлого, боом, галзуу, цусан халдварт зэрэг халдварт өвчин зарим паразиттах өвчний гаралт тэр бүр гарахгүй гэх баталгаа үгүй байна. Иймд мал, амьтны өвчний хөдлөл зүйг харгалзан урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой зохион байгуулж, мал эмнэлэг, ариун цэврийн ажлыг мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилтай иж бүрнээр хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд төр засаг мал эмнэлгийн байгууллагууд, эмч мэргэжилтэн, ард иргэдийн ухамсартай хамтын ажиллагааг улам сайжруулах нь чухал болж байна. Хүн ард мал сүргийнхээ эрүүл энхийн цаггүй манаанд зогсож байгаа нийслэлийн мал эмнэлгийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүд хууль эрх зүйн хүрээнд та бүхэнтэй хамтран ажиллах нь ихээхэн ач холбогдол өгөх болно.Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2002 оны 133-р тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого” хөтөлбөр, “ Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас мал аж ахуй эрхлэх журам” зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд малтай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн.

Мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ бүрэн хамруулах, мал, амьтан хорогдсон, өвчилсөн үед мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх, мах, сүү, түүхий эд бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ авч байх зэрэг үүргийг манай иргэд байнга анхаарч ажиллах нь зүйтэй.

Íèéñëýëèéí Мал эмнэлэгийн газар

Зорилго:

Нийслэлийн мал эмнэлгийн газрын нэг гол үүрэг зорилго бол урьд өмнөх олон жилийн ажлын амжилт, нийгмийн хөгжлийн төвшинтэй холбоотой бэрхшээл, алдаа дутагдалд бодитой дүгнэлт хийж, мал, амьтныг элдэв халдварт, паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх, эрүүл, мал амьтнаас эрүүл бүтээгдэхүүн бэлдэх, цэвэр орчин нөхцлийг бий болгох явдал юм.

Товч танилцуулга:

Нийслэлийн мал эмнэлгийн газар нь анх 1923 онд байгуулагдан шинжлэх ухааны анхны мал эмнэлэг болон үүсч хөгжсөн түүхтэй.Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн мал эмнэлгийн газар нь 22 орон тоотой мал эмнэлгийн үйлчилгээний, магадлан шинжилгээний лаборатори, санхүү, аж ахуйн гэсэн нэгж бүтэцтэй ажиллаж байна. Нийслэлийн мал эмнэлгийн газар нь Баянгол дүүргийн 2-р хороонд байрлаж байна.


Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Манай газар нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мал, амьтны халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх , мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээ оношлогоо, баталгаажуулалт хийх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм. Нийслэлийн 9 дүүрэг 3 тосгонд хувийн хэвшлийн 16 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж ажиллаж малтай иргэд, аж ахуйн нэгж байгууллагад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс гадна хүнс, түүхий эдийн зах болон мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын дэргэд мал эмнэлэг, ариун цэврийн 20 гаруй лаборатори ажиллаж байна. Нийслэлийн мал эмнэлгийн газар нь Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн газраас мэргэжлийн удирдлагын чиглэл авч Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, жил, жилийн нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэй гэрээ байгуулан хэрэгжүүлж байна.